Ээж
Өндгөө дарсан жигүүртэнг харахдаа
Өрлөг ээжээ хайрлах юм даа
Өргөстэй хорвоод намайг төрүүлэхдээ
Өндөр тэнгэртэй зүйрлэж байсан даа
Ээ ээ ээ ээж минь
Өндөр тэнгэр нь өөрөө юм шүү дээ
Үрээ хөхүүлсэн амьтаныг харахдаа
Өрөвчхөн ээжээ хайрлах юм даа
Үйлтэй хорвоод намайг төрүүлэхдээ
Үлгэрийн дагинатай зүйрлэж байсан даг
Ээ ээ ээ ээж минь
Үлгэрийн дагина нь өөрөө юм шүү дээ
Булбарай үрээ бүүвэйлж суухдаа
Буурал ээжээ хайрлах юм даа
Будантай хорвоод намайг төрүүлэхдээ
Бурхан тэнгэртэй зүйрлэж байсан даа
Ээ ээ ээ ээж минь
Энэрэлт бурхан нь өөрөө юм шүү дээ
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen