2007-10-08

Хонгорхон үр минь

Хонгорхон үр минь



Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй болох сайхан юм аа

Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Тооноор тусах нарыг ажин
Тулганы галыг тойрч мөлхөсөн
Гэрийн хойморт өдөржин шулаганах
Эрвээхэй үр минь энхрийхэн юм

Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Хүслийн тэнгэрт буян дуудсан
Хүний энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй болох жаргал юм аа

Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen