2007-10-08

Чамдаа би хайртай

Чамдаа би хайртай

Үргэлж дулаахан харцанд чинь уусаад
Үерийн ус шиг сэтгэл минь хөвөлзөх юм
Үзэсгэлэнт сайхан биеийг чинь тэврэхээр
Үймрэх сэтгэлийн зовлон нимгэрдэг ээ

Үеийн залуусаас дасаад хайрламаар
Үүрдийн жаргалыг наддаа бэлэглэсэн
Үнсэх тоолондоо хайраа илчилсэн
Үрийн заяатай халхын сайхан залуу

    Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
    Чамдаа би чинь дэндүү хайртай шүү

Ертөнц гэрэлтэх инээдэнд чинь баясаад
Ердийн амьдрал ч ер бусын санагдаад
Эрин зуунаар ч дуусашгүй жаргалтай
Эвийн заяат бүсгүй цэцэгхэн минь

Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү

Өр зүрхэндээ чамайгаа хайрлана аа
Өгөөмөр сэтгэлтэй миний залуу
Үйл хэрэг нь түмэндээ хүндлэгдсэн
Үүрдийн бахархал хайрын минь заяа

Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү

Шинэхэн хаврын яргуйн дэлбээ шиг
Сэтгэлд гийсэн чиний минь царай
Шиврэх борооны дусал шиг ариухан
Шөнийн одод шиг алсаас гэрэлтэнэ

Эцэг хүн шиг бардам зантай ч
Эх хүн шиг уяхан сэтгэлтэй
Энэ хорвоогийн хүнд бүхнийг тээсэн
Энэ насны түшиг чинь билээ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen