Орхиж чадамгүй хайр
Цэцэг цэцэгсийн шүүдэр үргээж
Цэнхэр талаас чи минь ирдэг ээ
Цээжний гүндээ баясал асааж
Цэрвэж гэрэвшиж чамайгаа тосдог оо
Дахилт:
Одод оддын тоогоор
Санадаг юмаа чамайгаа
Онож алдахын алинд нь ч
Орхиж чадамгүй хайр минь ээ
Гэгээн зүүдний анир сөхөж
Гэнэхэн чи минь яаран яарсаар ирдэг ээ
Гэргий сэтгэл энгэртээ нялхарч
Гоморхож гунирхаж чамайгаа тосдог оо
Дахилт:
Хоног хоногийн уртыг үдэж
Холын холоос чи минь ирдэг ээ
Хонгор зүрх баяраар бялхаж
Хайрлаж харамлаж чамайгаа тосдог оо
Дахилт:
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen