2007-09-27

Дэлхий ээж

Дэлхий ээж

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрин зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Түмэн үеийн баатарлаг туульс
Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оньсон хөлгөөр орон зайг ялсан
Оуюнбилэгт хүмүүст хайртай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

. . . Түмэн үеийн төгөлдөрийг бүтээх хүмүүн гэгч
Ижий цэнхэр дэлхийн эрх танхи хүү нь бөлгөө
Зулайг минь нараар хацрыг минь цэцэгээр үнсдэг
Орчлон их энэрэл дэлхий ижий минь ээ
Хосгүй бүхнийг тэвэрч угтах хойч үеийн итгэлээр
Сайн сайхныг цагийн энгэр дээр алаглуулж
Сав шимийн ертөнцөд дэлхий ээжийгээ баярлуулахсан

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Олны дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийн итгэлд хайртай

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen