2012-02-20

Бүсгүй чамдаа

Дэнжийн эрвээхий шиг аальхан зантай
Дэргэд нь баймаар бүсгүй еэ чи
Дэрэм дэрмийн сондор унагаагүй
Дэндүү л хайрын минь алдрай минь

Аяа миний хайрын охь
Алаг зүрхний уяа минь
Аяа миний сэтгэлийн охь
Амин зүрхний уяа минь

Тэнгэрийн шувуухай шиг танхилхан гоо
Тэврэнхэн жаргамаар бүсгүй еэ чи
Ашдийн харгуйд минь гэгээ нэмсэн
Анхны хайрын минь наран минь дээ

Аяа миний хайрын охь
Алаг зүрхний уяа минь
Аяа миний сэтгэлийн охь
Амин зүрхний уяа минь

Нугын цэцэгс шиг ялдамхан
Налан суумаар бүсгүй еэ чи
Нойрон дунд минь зүүд чимсэн
Нууцхан хайрын энгэр минь дээ

Аяа миний хайрын охь
Алаг зүрхний уяа минь
Аяа миний сэтгэлийн охь
Амин зүрхний уяа минь

2012-02-12

Аав ээж хоёр минь



Аав ээж хоёр минь

Шүлгийг Т.Галсан Хөгжимийг Б.Шарав

Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь ээ

Хүний дайтай явна гэж
Хүүдээ итгээрэй ээж минь ээ
Олондоо тустай явна гэж
Охиноорой бахархаарай аав минь ээ

Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав ээж хоёр минь

2012-02-10

Туулын урсгал шөнөдөө сайхан





Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
Холын анир авангаа л дугардагсан.

Урсгалд нь умбагч сарыг ажаад
Усанд нь хөвөгч оддыг тоолоод
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртайсан.

Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуугаа надад аялдагсан
Сөөг модны л нэгийг түшээд
Шөнөжин сууж би сонсдогсон.