2007-10-08

Сүүдэр цармын цэцэг

Сүүдэр цармын цэцэг
Үг С.Мөнхбат ая Д.Банзрагч
Дуучин Ц.Тvвшинтєгс

Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь
Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи

Хэнэгүйхэн занд минь таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгүй гэжүү дээ чи минь
Ариухнаас ариун явсныг чинь бодоод
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи

Эндүүхэн явахад минь оргилын цас шиг нурж
Эргэн хөрвөөн уйлахдаа үрэгдээгүй гэж үү дээ чи минь
Эмзэгээс эмзэг байсныг чинь бодоод
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ээжийн цагаан сүү шүү дээ чи

Гуниг (Sorrow)

Гуниг (Sorrow)



Дэлбээнд дуссан шүүдэр мөс болон хөлдөж
Дэврүүн хайрын сэтгэлд цас болон царцахад
Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод
Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад
Итгэж явсан сэтгэл үүл болон дэгдэж
Инээдээр дүүрэн дурсамж нь бороо болон ороход
Шивнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч
Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдноо

Дх: (2x)
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч
Ганцхан гэж бодсон дурлал өврөөс минь нисэхэд
Эргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж
Миний зүрх чамайг ирнэ гэж хүлээсэн
Чи эргэж битгий хараарай хайрт минь
Өөр хүнийх болоод явахгүйг чинь
Харж би чинь чадахгүйнээ
Дураараа явдаа хонгор минь

Дх: (2x)
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Явахдаа чи уйтгар гунигийг минь үлдээгээд
Баяртай ч гэж хэлээгүй
Эргээд надруугаа ч хараагүй
Хаашаа чи тэмүүлж байгаагаа ч хэлээгүй
Хэзээ ирэхийгээ ч яриагүй
Өнчин зүрхийг минь харалгүй чи явсан

My Love

My Love



Би нэг ээжийн эрх охинд сэтгэл алдарчихаад
Инээмсэглэх төрхийг нь харахгүй бол тэсэхгүйнэ
Ялдам хоолойг нь сонсохгүй бол тэвчэхгүйнэ
Би өөрийн сахиусан тэнгэрээ олсон юм шиг байна
Би чамд дурласан сэтгэлээрээ баян залуу
Намайгаан ойлгоорой эр хүн учраас би бүгдийг хийнэ
Амьдрал өөрөөн асуудалтай ч аргыг нь олж чадвал
Yргэлжин нээлттэй гэдэгт найз нь итгэдэг

Хайрт минь аз жаргал ойрхон байна
Хайрт минь харин надад итгээрэй
Хөөрхөн нүднээс чинь нулимс унагаахгүйэ
Охин минь наддаа итгээрэй

Цэвэрхэн чамдаа дурлаад аргадан сууна зүрхээ
Цэлмэгхэн сэтгэлийн тэнгэрт амгалан дүүлэх шувуу
Чи минь миний мөрөөдөл билээ
Харанхуйгаас аврах гэрэл гэгээ чи билээ

Хайрт минь аз жаргал ойрхон байна
Хайрт минь харин надад итгээрэй
Хөөрхөн нүднээс чинь нулимс унагаахгүйэ
Охин минь наддаа итгээрэй

Эгэлхэн хэрнээ хөөрхөн инээмсэглэл чинь тодхоон
Чи бол миний мөрөөдлийн охин, чамдаа л сэтгэлээ нээе
Амраг минь болооч гээд гуйя
Би чамтай л учирсандаа хязгааргүй баярладаг хайрт минь

Хайрт минь аз жаргал ойрхон байна
Хайрт минь харин надад итгээрэй
Хөөрхөн нүднээс чинь нулимс унагаахгүйэ
Охин минь наддаа итгээрэй

Чи хөөрхөн

Чи хөөрхөн



Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа надруу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүйнээ чиний минь төрх
Уран гоолиг биеэр нь би уургалаад түүнийг авахыг хүсч байна
Өршөөгөөрэй би чамаас ухаан бодол минь салахгүй нь
Би чамд хайртай бүсгүй минь
(Намайг ойлго, намайг уучил, намайг өршөө)
Нарны гэрэл адил наддаа чи минь хөөрхөн
Насан туршдаа хайрлана найз нь
Надаас битгий холдооч гуйя би
Цэв цэвэрхэн төрсөн тэр минь цав цагаахан сэтгэлтэй
Цэв цэвэрхэн цагаахан сэтгэлтэй төржээ чи

(Чи хөөрхөн) Наран саран чамд атаархана
(Чи хөөрхөн) Найз нөхөд надад атаархана
(Чи хөөрхөн) Ухаалаг даруухан дөлгөөхөн
(Чи хөөрхөн) Төржээ чи

Хөөрхөн тэр минь хөмсгөөрөө хүрээд ир гээд намайг даллана
Хүсэл биелээсэй үгүйлэнэ би тэрнийгээ
Үүр шөнийн заагаар тэр минь үнэгчлэх зүүдэнд минь ирлээ
Уучлаарай чамаас өвдөг сөгдөн гуйж байна
Би чамд хайртай бүсгүй минь
(Намайг ойлго, намайг уучил, намайг өршөө)
Сарны гэрэл адил сайхан тэр минь хөөрхөн
Санах тусмаа хайрлана найз нь
Надаас битгий холдооч гуйя би
Цэв цэвэрхэн төрсөн тэр минь цав цагаахан сэтгэлтэй
Цэв цэвэрхэн цагаахан сэтгэлтэй төржээ чи

(Чи хөөрхөн) Наран саран чамд атаархана
(Чи хөөрхөн) Найз нөхөд надад атаархана
(Чи хөөрхөн) Ухаалаг даруухан дөлгөөхөн
(Чи хөөрхөн) Төржээ чи

Нислээ би чинь чамруугөө тэгтлээн чамдаан дурлачихжээ
Уучлаарай уучлаарай өршөөгөөрэй
Зөн совин минь надад нэгийг хэлээд байна
Зүрх сэтгэл чамруу татагдаад алдмааргүй холдмооргүй чамаасаа яван

(Чи хөөрхөн) Наран саран чамд атаархана
(Чи хөөрхөн) Найз нөхөд надад атаархана
(Чи хөөрхөн) Ухаалаг даруухан дөлгөөхөн
(Чи хөөрхөн) Төржээ чи

Хонгорхон үр минь

Хонгорхон үр минь



Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй болох сайхан юм аа

Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Тооноор тусах нарыг ажин
Тулганы галыг тойрч мөлхөсөн
Гэрийн хойморт өдөржин шулаганах
Эрвээхэй үр минь энхрийхэн юм

Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Хүслийн тэнгэрт буян дуудсан
Хүний энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй болох жаргал юм аа

Үрээ гээд бодохын зуур
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Эрхлээд тандаа очно доо

Эрхлээд тандаа очно доо

Өдлөөд буусан шувуу шиг
Ганганаад ирэх хавраар
Үрээ харуулдсан ээжий минь
Гаднаа саравчлан зогсоно уу даа

Дахилт:
Дэнжээ чимсэн цэцэг шиг
Инээгээд очно оо хүү чинь
Дээлэндээ сүүтэй ээжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

Цамцан модод нахиалах
Яруугийн цэнхэр хавраар
Цайгаа өргөсөөр ээжий минь
Хүүгээ хүлээж сууна уу даа

Дахилт:

Ургах нарны туяа шиг
Инээгээд очно хүү чинь
Уураг үнэртсэн ээжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

Ирэх шувуудын тоогоор
Цэцэг дэлгэрэх хавраар
Эжий буурал бурхан минь
Сэтгэл нялхарч хүлээнэ үү дээ

Дахилт:

Гангар гунгар шувууд шиг
Инээгээд очно оо хүү чинь
Ангир зөөлөн эжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

Хүний хайлан ээжий

Хүний хайлан ээжий

Говийн цэнхэр зэрэглээнд
Алдарч хууртаж зүүдэллээ би
Голын хайртай ээждээ
Аргал оруулж сэрлээ би

Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би

Зүйдэлгүй шаргал говьдоо
Зүсэр оруулж зүүдэллээ би
Зүрхний хайртай ээждээ
Зүүгий нь сүвлэж сэрлээ би

Дахилт:

Гадсаа тойрох ботгоо
Буйлахыг нь сонсож зүүдэллээ би
Гаднаа саравчлах ээжийгээ
Уйлахыг мэдрээд сэрлээ би

Дахилт:

Хүйсийн цэнхэр говьдоо
Хөмүүл түүж зүүдэллээ би
Хүний хайлан ээжийнхээ
Хүзүүнд нь зүүгдэж сэрлээ би

Дахилт:

Ээ ижий говь хоёртоо
Эргээд хүү чинь очно оо

Дэлгэр чулууны уулс

Дэлгэр чулууны уулс

Дэлхийн буурал толгодын өөдөсхөн
Дэлгэр чулууны намхан уулс минь дээ
Дэнж хотойлгон тээж төрүүлсэн
Дэндүү ачтай миний л ээжий

Аагийм халуунд хүрэл бурхан шиг
Аньсага нээж харуулдсан аав минь дээ
Тэнүүн талаа тэлж бодсондоо
Тэвгээр өвлүүлж намайгаа өсгөсөн дөө

Сэтгэл дундуур минь дуулж урсах
Сүн суваргын цэнхэр гол минь
Дээд тэнгэрт морилон одсон чиг
Дэргэд бодогдох эжий аав хоёр минь дээ

Андуу үгүй захиасгы тань залгамжлан
Ач зээг чинь өсгөсөөр явна даа
Ухаалаг дээдсээс дөрөөндөө сүүтэй
Удмын үрс чинь өөдрөг явна даа

Цэцгийн зун шиг эжий

Цэцгийн зун шиг эжий

Сэтгэлийн дуу минь гундуухан байна
Цагийн аясаар жиндээд байна уу даа
Цэцгийн зун шиг эжийтэй хүн би
Цэн тогоруу шиг уйсмааргүй байна

Дахилт:
Энгэрээ нэвтэртэл санаад байх юм даа
Ээжий минь дээ
Эргээд шингэдэг нулимс гэж үгүй шүү дээ
Ээжий минь дээ ээжий минь дээ

Зүүд нойр минь хугасхан байна
Зүйтэй үгийг тань мартаад л байна уу даа
Зуны нар шиг эжийтэй хүн би
Зүлгийн ногоо шиг гандмааргүй байна

Дахилт:

Өргөлийн дуу минь дундуурхан байна
Үрийн чинь сэтгэл дутаад л байна уу даа
Өлгийн бүс шиг эжийтэй хүн би
Өнчин шувуу шиг дэвмээргүй байна

Дахилт:

Ямархан сэтгэл мартах юм бэ

Ямархан сэтгэл мартах юм бэ

Харц гэнэхэн тулгарахдаа
Халуун гарыг чинь атгаагүй ээ
Хайраа мэдэрч үгүйлэхдээ
Хүслийн жолоо алдраагүй ээ

Дахилт:
Яргуй хэнзэлсэн янзган хайраа
Ямархан сэтгэл мартах юм бэ
Яргуй хэнзэлсэн янзган хайраа
Ямархан сэтгэл мартах юм бэ

Сэм сэмхэн ширтэхдээ
Сэтгэлээ илчилж амжаагүй ээ
Санаандгүй нэг л учрахдаа
Санаа нийлээд алхаагүй ээ

Дахилт:

Зүрх ханьсан догдлохдоо
Итгэлээ өгч дасаагүй ээ
Зүүдээ манаж хонохоос
Илүү жаргал амсаагүй

Дахилт:

Орхиж чадамгүй хайр

Орхиж чадамгүй хайр

Цэцэг цэцэгсийн шүүдэр үргээж
Цэнхэр талаас чи минь ирдэг ээ
Цээжний гүндээ баясал асааж
Цэрвэж гэрэвшиж чамайгаа тосдог оо

Дахилт:
Одод оддын тоогоор
Санадаг юмаа чамайгаа
Онож алдахын алинд нь ч
Орхиж чадамгүй хайр минь ээ

Гэгээн зүүдний анир сөхөж
Гэнэхэн чи минь яаран яарсаар ирдэг ээ
Гэргий сэтгэл энгэртээ нялхарч
Гоморхож гунирхаж чамайгаа тосдог оо

Дахилт:

Хоног хоногийн уртыг үдэж
Холын холоос чи минь ирдэг ээ
Хонгор зүрх баяраар бялхаж
Хайрлаж харамлаж чамайгаа тосдог оо

Дахилт:

Хайрын цэнхэр нулимс

Хайрын цэнхэр нулимс

Халуун энгэрт тэврүүлээд
Үнсүүлсэн байтлаа туних юмаа
Хайрын баланд халалцаад
Эрхэлсэн байтлаа хайлах юм аа

Дахилт:
Хархан нүднээс ивэлсэн
Хайрын цэнхэр нулимсаа
Хацар даган эгшсэн
Хайрын цэнхэр нулимсаа
Хайрын цэнхэр нулимсаа

Ууган үрээ үнэрлэхэд
Инээсэн байтлаа уйлах юмаа
Унаган хүлгээ түрүүлэхэд
Эзэн нь байтлаа уярах юмаа

Дахилт:

Төрийн сүлдээ өргүүлэхэд
Төгрөг сормуус минь норох юмаа
Төрсөн нутгаа зүүдлэхэд
Тэнгэр сэтгэл нялхрах юмаа

Дахилт:

Мөрөөдлийн дуу

Мөрөөдлийн дуу

Наргүй өдрийг цэлмэтэл
Чамайгаа би бодно
Насаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь

Навчгүй модыг цэцэглэтэл
Чамайгаа би бодно
Янзаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь

Өнчин зүрхийг далавчилтал
Чамайгаа би бодно
Ойрхон мөртөө хол байна
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ

Өвлийн жаврыг бүлээстэл
Чамайгаа би бодно
Өндрөөс өндөрт байгаа
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ

Сэтгэлээс уяатай нутаг

Сэтгэлээс уяатай нутаг

Гүйгүүл зэрэглээ холдон ойртоод
Гэнэн жаахан насаа санахад
Гэзэгний үзүүрийн томоогүй салхи нь
Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг ээ

Санах л юм даа нутгаа санах юм
Сайхан цэнхэр нутаг минь харагдах юм даа
Шаргал талдаа хараа цуцаан
Саравчилж суудаг ижийдээ яарахад

Шанхны туяатай хонгор нарнаас
Сэтгэл минь дандаа түрүүлээд очдог оо
Ижилгүй уудам нутгаа санах юм
Ижийтэй цэнхэр говь минь та бодогдох юм

Зүггүй хязгаар алслан алслаад
Зүүгдээд дагадаг аавдаа үнсүүлэхэд
Зүсрээ намираа борооны үүлнээс
Зүүд минь үргэлж үнэн байдаг аа

Анирхан уужим нутгаа санах юм
Аавтай хөх говь минь та зүүдлэгдэх юм
Ижилгүй уудам нутгаа бодох юм
Ижий аавтай говь минь санагдах юм даа

Сэтгэлийн хур

Сэтгэлийн хур

Хос шувууд нуурандаа шөнөжин дуулах юм
Хонгор чи минь наддаа өдөржин бодогдох юм
Шувуудын ганганаанд уулс нь уярах юм
Чинийхээ сэтгэлд би хайлах юм

Дахилт:
Нуур нь амгалан бол
Шувууд нь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай

Ижил шувууд тэнгэртэй халин нисэх юм
Энхрий чи минь наддаа эрхлэн наадах юм
Тэнгэрийн шувууд нь нартай ханьсах юм
Чи бидэн хоёр хайраар ижилсэх юм

Дахилт:
Тэнгэр нь нартай бол
Шувууд нь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай

Нартайхан хур нь солонготой буух юм
Нандин үгээ чи минь хэлэх юм даа
Хурын солонгонд нутаг баясах юм даа
Хайрын чинь үгэнд би жаргах юм даа

Дахилт:
Нартай хуртай бол
Нутаг минь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай

Нуур нь амгалан бол
Шувууд нь жаргалтай
Чи минь дэргэд байвал
Би жаргалтай

Хөх чонын сүнс

Хөх чонын сүнс

Хөх тэнгэрийн ивээл дор л гэнэ
Хөрст дэлхийн цээжинд юм л гэнэ
Туурга тусгаарласан Монгол түмэн гэнэ
Догшин чонын сүнс юм л гэнэ

Хүннү үеэс мөрөө гаргаж ирсэн
Хөх чонын удам юм л гэнэ лээ
Хөх чонын догшин сүнс
Хүж дэлхийн амин зүрх

Ай Хөх монгол оо

Ээж

Ээж

Өндгөө дарсан жигүүртэнг харахдаа
Өрлөг ээжээ хайрлах юм даа
Өргөстэй хорвоод намайг төрүүлэхдээ
Өндөр тэнгэртэй зүйрлэж байсан даа

Ээ ээ ээ ээж минь
Өндөр тэнгэр нь өөрөө юм шүү дээ

Үрээ хөхүүлсэн амьтаныг харахдаа
Өрөвчхөн ээжээ хайрлах юм даа
Үйлтэй хорвоод намайг төрүүлэхдээ
Үлгэрийн дагинатай зүйрлэж байсан даг

Ээ ээ ээ ээж минь
Үлгэрийн дагина нь өөрөө юм шүү дээ

Булбарай үрээ бүүвэйлж суухдаа
Буурал ээжээ хайрлах юм даа
Будантай хорвоод намайг төрүүлэхдээ
Бурхан тэнгэртэй зүйрлэж байсан даа

Ээ ээ ээ ээж минь
Энэрэлт бурхан нь өөрөө юм шүү дээ

Хайрлахсандаа

Хайрлахсандаа

Нvгэл хорогдоогvй харцанд минь
Нvvдлийн шувууд шиг vдлээд буцлаа гэж vv
Дутуу эдэлсэн хайрын амтанд хvлэгдэн
Дуутай гунигтай хорвоод гомдож явах гэж vv

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

Гуниг суугаагvй харцанд минь
Ганцаардлын зовлон vлдээгээд одлоо гэж vv
Гvйцэд эдлээгvй хайрын сайханд татагдаад
Гэгэлгэн энэхэн хорвоог орхиод явах гэж vv

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

Чамд эрхэлсэн харцанд минь
Хорогдон хорогдсон ч vлдэхгvй буцлаа гэж vv
Нартад заяасан хайрын сайхныг амсалгvй
Насны ганцхан хайраа орхиод явах гэж vv

Хан буурал хорвоод заяагаар учирсан чамайгаа
Хайрын дээдээр хайрлахсандаа би чамайгаа хайрлахсандаа

Санах тусам

Санах тусам

Үгийг : Ж.Мөнхбат
Аяыг : Т.Сэр-Од

Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа бас чи санаа болов уу

Дахилт:
Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа

Зүүдэн зүүдэн учирал зөгнөж
Зөгнөөрөө би чамайгаа саналаа
Хавар хаврын цэцэг шиг энхрий
Хайраа чи минь үгүйлээ болов уу

Дахилт:

Нандин нандин дурсамж үерлүүлж
Чиний тухай бодон сууна
Насан багын сэтгэл нялхарч
Чимээгүй нулимс хацар эсгэлээ

Чамруу л гэнэ дээ

Чамруу л гэнэ дээ

Үгийг : Н.Дорж
Аяыг : Д.Чулуун

Аадар цутгаж байв чиг
Чамруу л гэнэ дээ би
Алс хүний нутгаас ч чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би

Модод навчисаар уйдавч
Чамруу л гэнэ дээ
Шувууд зэллээд одсон чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би

Цэцэгс дэргэд дэлбээлсэн ч
Чамруу л гэнэ дээ
Саран нуугдсан шөнөөр чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би

Будант цагийн тоосонд чиг
Чамруу л гэнэ дээ
Бурхад дээдсийн шөнөөр чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би

Үсэн буурал болсон чиг
Чамруу л гэнэ дээ
Үүл заяаны учиганд чиг
Чамруу л гэнэ дээ
Чамайгаа л гэнэ дээ би

Чамдаа би хайртай

Чамдаа би хайртай

Үргэлж дулаахан харцанд чинь уусаад
Үерийн ус шиг сэтгэл минь хөвөлзөх юм
Үзэсгэлэнт сайхан биеийг чинь тэврэхээр
Үймрэх сэтгэлийн зовлон нимгэрдэг ээ

Үеийн залуусаас дасаад хайрламаар
Үүрдийн жаргалыг наддаа бэлэглэсэн
Үнсэх тоолондоо хайраа илчилсэн
Үрийн заяатай халхын сайхан залуу

    Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
    Чамдаа би чинь дэндүү хайртай шүү

Ертөнц гэрэлтэх инээдэнд чинь баясаад
Ердийн амьдрал ч ер бусын санагдаад
Эрин зуунаар ч дуусашгүй жаргалтай
Эвийн заяат бүсгүй цэцэгхэн минь

Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү

Өр зүрхэндээ чамайгаа хайрлана аа
Өгөөмөр сэтгэлтэй миний залуу
Үйл хэрэг нь түмэндээ хүндлэгдсэн
Үүрдийн бахархал хайрын минь заяа

Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү

Шинэхэн хаврын яргуйн дэлбээ шиг
Сэтгэлд гийсэн чиний минь царай
Шиврэх борооны дусал шиг ариухан
Шөнийн одод шиг алсаас гэрэлтэнэ

Эцэг хүн шиг бардам зантай ч
Эх хүн шиг уяхан сэтгэлтэй
Энэ хорвоогийн хүнд бүхнийг тээсэн
Энэ насны түшиг чинь билээ

Нутгийн жаахан Цээмаа

Нутгийн жаахан Цээмаа



Суль тэлмэн сэтгэлийг
Сульдааж яахан болох вэ
Сумын жаахан Цээмаагаа
Сураггүй яахан мартах вэ

Дахилт:
Ээ хө зэ хө
Эрэвгэрхэн алаг нүдээрээ
Энгэр хөвсөлзтөл эрхэлсэн
Энхрийхэн энхрийхэн минь дээ
Энхрийхэн энхрийхэн минь дээ

Аядуу зөөлөн аалийг
Аашилж яахан барах вэ
Амраг жаахан Цээмаагаа
Аргадахгүй яахан холдох вэ

Дахилт:

Өрөөлийг түшсэн тавиланг
Өөлж яахан гомдоох вэ
Өртөө холын Цээмаагаа
Өрөвдөхгүй яахан жаргах вэ

Дахилт:

Мөнхрөх ч биш дээ хоёулаа

Мөнхрөх ч биш дээ хоёулаа



Өрөвдөх л юмдаа чамйгаа
Өрөвдлөө гээд чиг яахав дээ
Өдөр өдрийн уртыг ээ
Өнгөрөөж яаж туулъя даа

Санах л юмдаа чамйгаа
Саналаа гээд чиг яахав дээ
Сар сарын саалтыг ээ
Сатаарч яаж туулъя даа

Бодох л юмдаа чамайгаа
Бодлоо гээд чиг яахав дээ
Бор борхон хоногийг ээ
Болгоож яаж баръя даа

Мөрөөдөх л юмдаа чамайгаа
Мөрөөдлөө гээд чиг яахав дээ
Мөнхийн энэхэн орчлондоо
Мөнхрөх ч биш дээ хоёулаа

Дуут нуур



Дуут нуур

Д.Цэвээнравдан Н.Лутбаяр
Дуучин: УГЖ. С.Батсүх

Зогссод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урадах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уилаад байх юмаа

Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм

Дахилт:

Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа


Дахилт:

Завхан гол

Завхан гол

Ц.Жамъян Н.Лутбаяр
Дуучин: УГЖ. С.Батсvх

Өрмөл шаргалыг хормойдсон
Өмнийн нарыг түнэлсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ


Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна

Хөлчүү зэрэглээ сандаалсан
Хөлөрсөн манхныг сэрvvцүүлсэн
Хатан тунамал Завхан гол
Халхын нутгаар ороолно

Дахилт:

Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно

Дахилт:

Миний найз

Миний найз



Гэнэн гэнэн бодлууд дагуулсан
Гэнэхэн багын дурсамжаа санахдаа
Халгаж туулах амьдралын нугачаанд
Хамгийн түрүүнд найзыгаа зорих юм аа

Дахилт:
Өрөөлийг ачилж өөрийгөө умартаад
Өр нимгэн миний л найзаа
Эгшиг хонгорхон аялгуу дуутай
Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа
Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Цалгин цалгин урсагал үерлүүлж
Цамнаж явсан омголон үерхэл
Аав ээжээ энэрэх ухаарлыг
Амин зүрхэндээ дээдэлсэн найз минь ээ

Дахилт:

Дүүлэн дүүлэн шувууд буцсан
Дүүрэн нулимастай хорвоо үлдэхэд
Хувирч эндэгдэх амьдралын замдаа
Хуучирч сэвтээгүй чиний миний нөхөрлөл

Дахилт:

Сартай Шөнө

Сартай Шөнө



Сартай шөнийн сэлүүхэн дээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна

Дахилт:
Алсын уул хайрхан Уул нь
Алган дээр минь байгаа шиг
Алиа хонгор бүсгүй минь
Чи хажууд минь байгаасай

Шөнийн одод сүүмэлзэнхэн
Сүмбэр уулс нь бүртэлзэнхэн байна
Шинэхэн танилцсан амраг чамайгаа
Болзсон газраа хүлээн байна

Дахилт:

Яарсан сэтгэл минь гэгэлзээд байна
Яагаад чи минь удна вэ
Үнсээд салсан тэр болзоогоо
Үгүйлж байна уу Хонгор минь

Дахилт:

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ



Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай